Thursday, July 9, 2009

Гахай жилийн түүхэн явдлууд
Түүхэн сурвалжаас үзвэл гахай жилд олон арван эрдэмтэн мэргэд, ихэс дээдэс, хаад ноёд, язгууртан төрсөн байх юм,
Үүний сацуугаар ихэст ширүүн халгаатай жил болдог юм шиг, 1227 оны улаагчин гахай жил Чингис хаан тангуудыг эзлэн , бурхан хаанд *Шударга* нэрийг өгч хороогоод, удалгүй 8 сарын 25-нд тэнгэрт хальжээ,
1251 оны цагаагчин гахай жил Чингис хааны отгон  хөвгүүн Тулуйн хүү Мөнхийг их хааны суудалд өргөмжилжээ, 1311 оны цагаагчин гахай жил Иран улсын түүхч Рашид-ад-дин *судрын чуулган* хэмээх олонд алдаршсан түүхээ зохиосон байдаг,
1323 оны харагчин гахай жил Гэгээн хааны зарлигаар  *Данжуур*ыг  алтан осгээр бичүүлсэн байна,

Tuesday, July 7, 2009

Өвгөн хүнд өргөмж хэрэгтзй, залуу хүнд сургамж хэрэгтэй

Ахмад настан бүхэн өөрсдийн үрээр жишиж

Залуусыг дотноор үзэж зөвөөр удирд

Идэр залуу бүхэн өөрийн эцэг эхээр жишиж ахмадаа хүндэлнэ

Насны багад эрдэм сур, залхуугүй бол даанч сайн

Үнэнчээр явбал өдөр бүр түвшин, худлаар явбал өдөр бүр түгшүүртэй

Аавын хүү алдараар гайхагдана

Ээжийн охин эрдэнээр гайхагдана

Бодсон зуун зүйлээсбүтсэн нэг зүйл дээр

Өсөхөд журамтай нь сайхан

Өтлөхөд намбатай нь сайхан

Худалгүй үнэн үг, хоргүй сайхан санаа, гоонойгүй бат явдал

Морь унах явдалд жолоо хэрэгтэй

Эрдэм сурах хүнд самбаа хэрэгтэй

Агтны сайныг унан байж мэддэг

Хүний сайныг ханилж байж мэддэг

Хүний тус бүтвэл өөрийн тус бүтнэ

Ховч хүнтэй ярих бол хүний мууг дуулна

Худалч хүнтэй ярих бол өөрийнх нь мууг мэднэ

Хоер нохойн хооронд яс битгий хая

Хоёр нөхрийн хооронд хов битгий хэл

Номын утгыг мэдвэл номхон дөлгөөн болдог

Төрийн ёсыг дагавал төлөв түвшин болдог

Муу санааны үзүүрт ташуур, сайн санааны үзүүрт сүү.